Tresselle үсний залгааг хэрхэн арчлах вэ?

Хийгдсэн материал:

Манай Tresselle брэндийн үсний залгаа нь одоогоор зах зээл дээр хийгдэж байгаа хамгийн өндөр чанартай синтетик материал болох Kanekalon™ материалаар хийгдсэн юм. Энэхүү материал нь Япон улсаас гаралтай бөгөөд хүний үснээс ямар ч ялгаагүй гэдгээрээ онцлогтой.

Давуу тал: 
Энэхүү материал нь жинхэн үсээр хийгдсэн үсний залгаанаас олон талаараа давуу талтай. 

✔️30% хөнгөн

✔️15 дахин хямд

✔️15-20 сараар удаан ашиглагддаг

✔️Бага арчилгаа шаарддаг

Угаах заавар: 

Эхлээд бүлээн усанд шампуниар угаана, дараа ангижруулагч түрхэж 2-3 минут байлгасны дараа бүлээн усаар зайлна. Хуурай алчуураар зөөлөн дарж өөрөөр нь хатаана. Доороос нь бага багаар дээшлүүлж самнана, хэт ширүүн самнавал үс унах аюултай. 

Буржийлгах болон шулуун болгох заавар:

Үсний халуун индүүгээ 150-180 градусын хооронд тохируулан үсний залгаагаа өөрийн дураар буржийлгаж, долгионтой болгож эсвэл шулуун болгож индүүдэх боломжтой.